Мэндчилгээ

Монгол улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш хамгийн том хандивлагч орон нь Япон байж ирсэн билээ. 1972 онд дипломат харилцаа тогтоосон хоёр орны харилцаа өдгөө "Иж бүрэн түншлэл"-ийн хүрээнд өргөн хөгжиж байна. Хэдийгээр засгийн газар хоорондын болон соёлын харилцаа зузаарсаар байгаа авч, хоёр орны бизнес түншлэл тун бага хувийг эзэлсэн хэвээр билээ. Хоёр их гүрний дунд орших манай орны хувьд "Гуравдагч хөрш" болох Япон улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь ихээхэн ач холбогдолтой юм.

Япон орны өвөрмөц соёл, бизнесийн ёс горим зэргийг сайтар ойлгоогүй цагт хувийн хэвшил дэх хамтын ажиллагаа хөгжихөд бэрхшээлтэй. Энэ утгаараа Япон улсад боловсрол мэргэжил эзэмшсэн, ажиллаж байсан туршлагатай залуус бидний үүсгэн байгуулсан Бэкфорс ХХК цаашид энэ талбарт жинтэй хувь нэмэр оруулж явна гэдэгт итгэл дүүрэн байна.

Японы Токио хотод манай эцэг компани "Backforce Inc." байрладаг. Бид таныг Японы зах зээлтэй холбох гүүр байх болно. Бид Японы бизнесийн соёл, арга технологийг эх орондоо нэвтрүүлж, үйлчилгээ, үйлдвэрлэлийг шинэ түвшинд гаргагчид байх болно. Хамтдаа хөгжицгөөе!

▼ Дэлгэрэнгүйг "Үйл ажиллагаа" хэсгээс үзнэ үү.

Мэдээ, мэдээлэл

2010.2.14 Backforce вэбсайт туршилтын журмаар нээгдэв.